Орон сууцны өргөтгөлд хэн хяналт тавих вэ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     22    0
Аймгийн хэмжээнд орон сууцны нэгдүгээр давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл олноор баригдсаар байна. Энэ асуудлаар иргэдээс санал гомдол тасралтгүй ирдэг. Зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлүүдэд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьдаг байсныг МХЕГ-ын даргын тушаалаар зогсоосон байна. Орон сууцны нэгдүгээр давхарт инженерийн шугам сүлжээн дээр баригдсан  аваарын байдалтай долоо, хэт том хэмжээтэй найм зэрэг нийт 180 гаруй жижиг өргөтгөл байна. Иргэдийн зүгээс 3-22 дугаар байрны “Гайхмаараа” салон зөвшөөрөлгүй өргөтгөл барьж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдууллаа” гэсэн гомдол ирсэн. Тухайн салоны эздээс энэ тухай асуухад, “Бид зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна” гэсэн хариултыг өгсөн. Гэтэл аймгийн захиргаанаас зөвшөөрөл олгоогүй гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн гуравдугаар сард аймгийн ИТХ-ын тогтоолоор орон сууцны барилгын нэгдүгээр давхарт өргөтгөл хийхийг хориглосон шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэд аж ахуйн нэгжүүд орон сууцны байранд өргөтгөл хийсээр байна. МХЕГ-ын даргын тушаалаар төлөвлөгөөт бус ажлыг хэрэгжүүлэхгүй гэсэн байр суурийг аймгийн МХГ-ын дарга илэрхийлээд байгаа. Үүнээс харвал дураараа өргөтгөл хийж байгаа зөрчилд хяналт тавьж, зогсоох төрийн байгууллагагүй болоод байна. Харин дээрх хууль зөрчсөн асуудлыг хэрхэн, хурдан шийдвэрлэх гэдэг дээр албаныхан дараахь боломж байгааг хэлж байна. Энэ нь дундын өмчлөлийн эзэмших хуулиар СӨХ тухайн өргөтөл хийж байгаа аж ахуй нэгж байгууллагуудтай хариуцлага ярих үүрэгтэй юм байна. Энэ тухай гомдлыг аймгийн МХГ-т албан ёсны хүсэлт гаргасны дагуу тус газраас зогсоох хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулах боломж байгаа аж. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг