“Эрдэнэт ус”-ын захирлаар Д.Бүүвэйбаатар ирлээ
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     90    0
               “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Авлигатай тэмцэх газрын албан тоотыг үндэслэн Аймгийн Засаг дарга Д.Батлутын 2016 оны Б/47 тоот захирамжаар Д.Бүүвэйбаатарыг тус байгууллагын захирлаар томилсон байна. Д.Бүүвэйбаатар нь 1977 онд төрсөн. 1998 онд “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1998-2000 онд “Эрдэнэт Сэлэнгэ” ХХК-д нягтлан бодогч 2000-2001 онд аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан 2001-2005 онд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн албаны дарга 2005-2012 онд Хот тохижуулах газрын дарга 2013-2015 онд МАН-ын хорооны Хүний нөөцийн хэлтсийн дарга 2015-2016 онд Орхон МСҮТ-ийн захирал 2016 оны зургаадугаар сараас аймгийн МАН-ын хорооны ажлын албаны даргаар ажиллаж байжээ. [sgmb id="1"]