Театр өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийлээ
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     91    0
Аймгийн Хүүхэд залуучуудын театр нь 26 дахь жилийн өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийлээ. Хүүхэд зулуучууддаа зориулж гурван уран бүтээлийг багцлан тавихаар болсон байна. Тавдугаар ангиас доош насны хүүхдүүдэд зориулсан “Нарны хаан хүүхдүүд” уран бүтээлийг тоглоно. Театрын өвөл цагийн нээлтийг эхлүүлсэн “Нарны хаан хүүхдүүд” уран бүтээлд 15 уран бүтээлч оролцсон байна. Уг уран бүтээлийг сурагчдын амралтанд зориулан энэ сарын 27-ны өдөр хүртэл тоглохоор болжээ. Он гаргаад 6-10-р ангийнханд зориулсан уран бүтээл, ирэх хавар 10-аас дээш ангийнхан буюу оюутан сурагчдад зориулсан уран бүтээлүүдийг тавихаар ажиллаж байна. Мөн Боловсрол соёл урлагийн газартай хамтран сургуулиудтай гэрээ хийж тоглолтыг сурагчдад үзүүлэх, эргээд тус сургуулийг заал танхимаар хангах мэргэжлийн зөвлөгөө өгөх менежменттэй ажиллаж байгаа аж. [sgmb id="1"]