Хөнгөлөлттэй эмийн хүрэлцээ муу байна
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     101    0
Хүйтний улиралд өвчин эмгэг нэмэгддэг учир эмийн эрэлт хэрэгцээ ихэсч байна. Тиймээс эрэлт ихтэй эм тариа манай улсад өндөр үнэтэй, санхүүгийн хувьд өндөр өртөгтэй эмийг авах чадваргүй иргэд олон бий Тиймээс зарим нэг нэр төрлийн эмийг хөнгөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлсэн. Иймд 2011 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ журам нь эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн 132 төрлийн 400 гаруй эмийг 30-80 хүртэлх хувиар хямдруулан хөнгөлөлттэй үнээр олгож эхлээд байгаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг 7 дахь удаагаа шинэчлэн баталсан байдаг. Манай аймгийн хувьд хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлдэг 17 эмийн сан иргэдэд үйлчилж байна. Гэвч энэхүү хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг боловч хүн бүрт хүрэлцээтэй олгох боломж хомс юм. Үүнийг санхүүжилт муу, эмийн хөнгөлөлт шинэчлэгдсэнтэй холбон аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн ярж байсан. Хүрэнбулаг баг 6000 гаруй иргэнтэй боловч ердөө 150 хүн эмийн хөнгөлөлтөнд хамрагддаг. Харин үлдсэн 5000 гаруй иргэд дээрх хөнгөлөлтөнд хамрагдахгүй хоцрох уу гэдэг асуулт гарч байна. Энэ бол Орхон аймгийн нэг багийн жишээ юм. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132.800 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой. Улсын хэмжээнд 529, нийслэлд 96 эмийн сан 132 төрлийн 390 эм бэлдмэлийг хөнгөлттэй үнээр олгож байгаа юм. [sgmb id="1"]