Төрөлхийн тэмбүүгийн хоёр тохиолдол илэрчээ
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     89    0
Аймгийн ЭМГ-аас 15-34 насны залуучуудыг БЗДХ,ХДХВ,ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээг бэхжүүлэх бичил төслийн хүрээнд олон нийтийн оролцоотой томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь15-34 насны залуучуудын бэлгийн замаар дамжин халдварлах, өртөх эрсдлийг бууруулах, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилоготой юм. Сүүлийн жилүүдэд манай оронд бүртгэгдэж буй БЗДХ-ын тоо нэмэгдсээр байгаа. Тиймээс Нийслэлийн ЭМГ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран улсын хэмжээнд БЗДХ илүүтэй зонхилж байгаа Орхон, Дорнод, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт богино хугацааны бичил төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүний дархлал хомсдлын вирус ДОХ өвчнөөр 15-34 насны залуучууд ихэвчлэн өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Орхон аймгийн хэмжээнд оны эхний найман сарын байдлаар 13 төрлийн 1212 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10 мянган хүн амд 122,7 тохиолдсон байна. Энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 465 тохиолдлоор буюу 42,1 хувь болж өссөн. Нийт бүртгэгдсэн халдварт өвчний бүтэц, хувиар авч үзвэл амьсгалын замаар дамжих халдвар 17 хувь, бэлгийн замаар дамжих халдвар 7 хувь, гэдэсний замаар 72 хувийг, бусад халдвар 4 хувьтай байгаа юм. Бэлгийн замаар дамжих халдварын улс, аймгийн таван жилийн дундажтай харьцуулахад манай аймгийн тэмбүү өвчнөөр өвчлөгсдийн тоо харьцангуй их байна. Харин төрөлхийн тэмбүүгийн тохиолдлоор 2016 онд манай аймагт хоёр тохиолдол илэрчээ. Тэмбүүгийн өвчлөл өндөр байгаа нь БОЭТ-д зэргэлдээ аймгуудаас жирэмсэн эхчүүд ирж төрдөг, хүн амын шилжилт хөдөлгөөн их байгаа зэрэг нь тэмбүүгийн тархалтанд нөлөөлдөг гэж мэргэжлийн эмч нар ярж байна. [sgmb id="1"]