Аймгийн хэмжээнд 13312 хүүхэд хүүхдийн мөнгийг 2019 онд авна
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     98    0
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго онооог 502,567 болон түүнээс дээш оноогоор тогтоожээ. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд Улсын хэмжээнд 1сая 41000 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 660,000 хүүхдэд бэлнээр олгохоор төлөвлөсөн. Үлдсэн 400,000 орчим хүүхдэд 2019 онд нөхөж олгох юм. Энэ онд 223 тэрбум 200 сая төгрөг олгохоор төсөв батлагдсан. Нөхөж олгох хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг тухай бүр Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлнэ. Босго онооноос дээш оноотой өрхийн хүүхдийн мөнгийг дансанд нь бичилт хийж, Сангийн яаманд байршуулан 2016 оны 7-р сарын1-ний өдрөөс тооцон 2019 оноос үе шаттайгаар нөхөж олгоно. Орхон аймгийн хэмжээнд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд нийт 27075 өрх бүртгэгдсэн байгаагаас 0-18 хүртлэх насны 33,282 хүүхэд байна. Үүний 610 орчим хувь буюу босго оноо 502,567 онооноос доош оноотой өрхийн 19,970 хүүхдэд 7-р сарын 1-нээс тооцож сар бүр бэлэн мөнгөөр үлдсэн 13312 хүүхдэд хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөн олгох юм. Хүүхдийн мөнгөний мэдээллийг иргэд өөрсдөө харах боломжтой. Hudulmur-halamj.gov.mn сайтаас энэ сарын 14-нөөс хойш харах боломтой болж байгаа юм. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журмын дагуу зохион байгуулна. Дахин үнэлгээг хийхдээ шинэчлэгдсэн аргачлалын дагуу шинэ асуулгын хуудсаар өрхүүдээс мэдээллийг цуглуулах юм байна. [sgmb id="1"]