Эрдэнэт хот, Орхон аймгийн Шүүхийн 40 жилийн ойн баяр боллоо
Мэдээ, мэдээлэл 3 жилийн өмнө     86    0
[Best_Wordpress_Gallery id="4" gal_title="Shuuh 40 jil"] Эрдэнэт хот, Орхон аймагт Шүүхийн байгууллага байгуулагдсаны 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Шүүхийн байгууллагын түүхэн замнал нь Эрдэнэт хотын хөгжилтэй салшгүй холбоотой. Орхон аймгийн шүүх, шүүхийн Тамгын газраас олон бүтээлч ажлыг зохион байгуулсан амжилтаар 40 жилийн ойгоо угтаж байна. Эрдэнэт хот, Орхон аймгийн Шүүхийн байгууллагын 40 жилийн ойг аймгийн Шүүхийн тамгын газар өөрийн байранд эрхэм зочдоо хүлээн авсанаар эхэллээ. Шүүхийн байгууллагын үе үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, залуу халуун насаа энэ шүүхийн байгууллагад өнгөрүүлсэн ахмад шүүгчид, дунд үе, залуу үеийн төлөөллүүд уулзсан сайхан уулзалт ярилцлагыг зохион байгуулсан байна. Шүүхийн байгууллагын ойд уригдан ирсэн эрхэм зочид төлөөлөгчид Монгол Улсын ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэний дараа баярын хуралд оролцлоо. Баярын хуралд Эрдэнэт хотын анхны шүүхийн дарга Ц.Жадамба, анхны шүүгч Д.Цэндсүрэн, шүүхийн дарга О.Рагчаа, З.Нацаг зэрэг ахмадууд, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Гүнбилэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан нар уригдан оролцсон байна. Эрдэнэт хот, Орхон аймгийн шүүхийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Дээд шүүхийн Хүндэт тэмдэгээр Эрдэнэт хотын шүүхийн анхны дарга Ц.Жадамбыг шагналаа. Мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг, Эрдэнэт хотын шүүхийн анхны шүүгч Д.Цэндсүрэн нарыг Улсын Дээд шүүхийн Жуух бичгээр шагнасан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шагнал Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа, давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг нарыг шагнасныг Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан гардуулж, баяр хүргэсэн юм. [sgmb id="1"]