“Есүнхэй-олимп” харвааны нээлт Эрдэнэт хотод болно
Хотын амьдрал 5 жилийн өмнө     22    0
Үндэсний сурын харвааны хүндэт мэргэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүхийн санаачлагаар “Есүнхэй-олимп” сурын харвааны шинэ төрөл бий болжээ. Тун удахгүй энэ харвааны нээлт Орхон аймагт болно. Ийм шийдвэрийг зургаадугаар сарын эхээр болсон “Есүнхэй-335” үндэсний сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр эрхий мэргэн харваачид гаргасан байна. “Есүнхэй-335” үндэсний сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд алс холын Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Дундуговь зэрэг газар газрын 126 эрхий мэргэн харваач оролцсон юм. Уг сурын харваа нь зөвхөн эрчүүд харвадаг онцлогтой аж. Мөн эл харвааны бас нэгэн онцлог нь мэргэчүүл ам авах маягаар харвадаг. Тухайлбал, энэ тэмцээний оролцогч улсын хошой мэргэн Ц.Баасан өөрөөс доош цол, эрэмбэтэй харваачдаас нэгийг нь амлан халз харваж цэц мэргэнээ сорьдог юм байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гарахад, улсын хошой мэргэн Ц.Баасан түрүүлж, “Хангарьд” спорт хорооны тамирчин, улсын мэргэн Д.Ёндон үзүүрлэж, Багануур дүүргийн харваач, спортын мастер Н.Өлзийбилэг, Б.Батбаатар нар шөвгийн дөрөвт үлджээ. Их эзэн Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн Монголын төмөр морьт цэрэг Дундад Азийг байлдан эзэлсний дараа хийсэн томоохон наадам дээр 335 алд газар харваж эрхий мэргэн харваач гэдгээ харуулсан түүхтэй. Есүнгэ мэргэний энэхүү алдрыг мөнхжүүлэх, хойч үедээ түгээн дэлгэрүүлж, улмаар алдаршуулах зорилгоор улсын Хүндэт мэргэн В.Сумъяасүхийн санаачлагаар 2004 оноос “Есүнхэ-335” үндэсний сурын харвааны тэмцээн зохиож улмаар улсын аварга шалгаруулах тэмцээн явуулдаг болсон юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг