Шинэ томилгоо хийгдэв
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     53    0
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аймаг орон нутгаас хийсэн ажил, аймгийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар ярилцав. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт хийгдсэн албан тушаалтны томилгооны талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд танилцуулсан юм. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга С.Саадэлэг гавьяаныхаа амралтад гарсан тул түүний оронд цагдаагийн ахмад Б.Эрдэнэ-Очирыг томилсон байна. Б.Эрдэнэ-Очир нь Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байв. Засгийн газрын шийдвэрээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор дөрвөн аймагт бүсчилсэн харьяа газар байгуулах шийдвэр гарч байсан билээ. Үүний дагуу манай аймагт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын хойд бүс дэх газрыг байгуулсан юм. Тус газрын даргаар Товуудагвын Жаргалсайханыг өнгөрсөн долоо хоногт томилсон байна. Шинээр томилогдсон Б.Эрдэнэ-Очирыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын, Т.Жаргалсайханыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөны ерөнхий газрын даргын тушаалаар аймгийн Засаг даргатай зөвшөлцсөний дагуу томилжээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)