Уул уурхайнхан Чингисийн талбайд өнжинө
Уул уурхай 5 жилийн өмнө     48    0
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд энэ сарын 17-ны өдөр болно. Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгийн үеэр энэ салбартай холбоотой бүхий л асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой аж. Уг өдөрлөгт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, ШУТИС, Мэргэжил үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох юм байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)