Спарс цувралыг тэргүүллээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     57    0
Өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй шилдэг 2 багийн ээлжит тулаан өнөө өглөө бүсийг тэргүүлэн шалгарсан Сан Антонио Спарс багийн АТ&Т центрт явагдлаа. Хоёр баг тус бүрийнхээ талбайд 2,2 ялалтыг байгуулаад байсан бөгөөд өнөөдөр хэн нь тэргүүлэх эсэхээ шийдэх тун чухал тоглолт болсон юм. Тоглолтын эхний хагаст багууд тун ойролцоо ширүүн өрсөлдөж байсан ч талбайн эзэд давамгайлан эхний хагасыг дуусгасан байна. Улмаар 2 багийн сэлгээний тоглогчидоос Спарсын Жинобли, Миллс, Диав, Сплиттэр нарын сайн тоглолтын ачаар талбайн эзэд хожин цувралыг 3:2 оор тэргүүлж эхэллээ. Тус 2 багийн цувралын 6 дахь тоглолт Оклахома сити Тандэр багийн талбайд манай цагаар ням гарагын өглөөний 8:30 минутад явагдана. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)