“Эрдэнэтийн шилдэг хүүхдүүд” ном уншигчдынхаа гар дээр очив
Хотын амьдрал 5 жилийн өмнө     67    0
“Эрдэнэтийн шилдэг хүүхдүүд” ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү номонд Орхон аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудаас сурлага, урлаг, спортын авьяас чадвараараа улс, аймаг, сумандаа шалгарч тодорсон 72 хүүхэд, орон нутагтаа манлайлсан гурван анги бүлгийг оруулжээ. Эдгээр сурагчдын амжилтын үлгэр жишээг хүүхдүүдэд сурталчлан дэлгэрүүлэх, тэдний ололт, амжилтыг тодруулан алдаршуулах зорилготой юм. Эрдэнэт хотын суурийг тавьсан 1974 онд анхны сургууль 14 багш, 219 сурагчтай анх хаалгаа нээж байсан бол эдүгээ 20 гаруй сургууль, 17,000 шахам сурагчтай болсон байна. Төрөлх хотынхоо 35 жилийн түүхэнд Орхон аймгийн нэр төрийг гаргаж явсан хүүхэд багачуудаа алдаршуулсан энэхүү ном анх удаа хэвлэгдэж байна. Цаашид уг номыг жил бүр тогтмол хэвлэх төдийгүй хичээлийн шинэ жил эхлэхэд тусгай хөтөлбөрөөр шалгаруулж, шинэ оны босгон дээр шилдгүүдийг тодруулан сар шинийн баярын өмнө уншигчдын гар дээр очиж байхаар төлөвлөжээ. “Эрдэнэтийн шилдэг хүүхдүүд” анхны номонд багтсан хүүхэд, багачуудын ололт амжилт, нэр алдарын цуурай нь Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Эрдэнэ үйлдвэр”-ийн 35 жилийн ойд зориулсан бэлэг хэмээн” номын зохиогчид болох аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт, “Эрэн” ХХК-ийн захирал А.Амар-Эрдэнэ нар онцолжээ. Б.Рэнцэнханд    
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)