Хөдөлмөр зуучлал мэдээллийн төв ажлын байранд зуучилна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     48    0
Шинээр байгуулагдсан Хөдөлмөр зуучлал мэдээллийн төв нь аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний байранд нээгдсэн. Уг төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт гэхэд бүртгэл мэдээллийн талаар зургаа, зээлийн талаар нэг, ажлын байрны тухай мэдээллийг найман хүнд өгч үйлчилжээ. Үүнээс гадна шинээр ажил хайгч зургаан иргэн уг төвд хандаж, 16 хүнийг ажил олгогч байгууллагууд руу санал болгосон байна. Ажилтай болохыг хүссэн хэнд ч энэ төв хурдан шуурхай үйлчилж, бүх талын мэдээ мэдээллийг нэг дороос өгөх, өөрт тохирсон ажлын байранд нь зуучлах үүрэгтэй. Одоогоор уг төвд 102 ажил олгогч байгууллага бүртгэлтэй байна. Ойрын өдрүүдэд хамгийн олон ажлын байрны захиалга авсан байгууллагад “Буган орд” компани 20, “Сэцэд”компани 30, “Эрдэнэт сүү эко”,“Бишрэлт”, “Бет андууд”, “ТВ-10” телевиз,“Эрдмийт” зэрэг байгууллагууд арав гаруй ажлын байрны санал гаргажээ. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)