Г.Батсуурь хурандаагийн томилолтын хугацаа дуусчээ
Нийгэм, Улс төр 4 жилийн өмнө     105    0
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурийн томилолтын хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрч байна. Аймгийн Цэргийн штабын даргыг Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар, тухайн орон нутагт нэг удаа дөрвөн жилийн хугацаатай ажиллуулахаар томилдог журамтай аж. Г.Батсуурт хурандаа манай аймагт ирээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа гэнэ. Иймээс Батлан хамгаалах яамнаас тун удахгүй Г.Батсуурь хурандаагийн албан томилолтыг хааж, шинэ даргыг нь илгээхээр болсон сураг дуулдана. Тэгээд ч жилдээ хавар намарт нь цэрэг татлагын үеэр л Цэргийн штаб гэж нэг ийм байгууллага байдаг гэдгийг дуулахаас өөрцгүй энэ байгууллагад салхи оруулах, шинэ залуу удирдлага томилох шаардлага байгааг ЗДТГ-ынхан ч хүлээн зөвшөөрдөг. Монгол цэргийн баяраар өөрийн зурагтай мэндчилгээг гаргах, МАН-ын түүхээс сэдэвлэсэн “Аймгийн Цэргийн штабаас мэдээлж байна” гэсэн сонины нэг нүүр гаргахаас өөр хийх ажил багатай мэт харагддаг энэ газрын удирдлага Г.Батсуурь хурандаа сүүлийн үед өрөөгөө дотроосоо түгжээд “бүгэх” нь их болсон хэмээн Нутгийн удирдлагын ордны үйлчлэгчээс эхлээд жиг жуг хийх нь ихэсчээ.