Х.Тайвантуяа багш шилдгээр шалгарчээ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     22    0
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэт хотынхоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаан зарласан. Энэ уралдаанд нийт 1000 гаруй хүүхэд багачуул оролцож, шилдэгүүдээ баярын өмнөх өдөр шалгаруулан ундадаг дугуй, скейтээр шагнаж урамшуулсан байна. Сурагчдын дунд “Миний сайхан Эрдэнэт хот” сэдэвт гар зургийн уралдаан, “Миний сайхан ээж” сэдэвт  эссэ бичлэгийн уралдааныг зарласан. Уралдаанаар 1-5 дугаар ангийн сурагчдыг гар зургаар уралдуулсан бол,  6-8 дугаар анги, 9-11 дүгээр ангийн сурагчдыг “Миний сайхан ээж” сэдвийн хүрээнд эссэ бичлэгээр өрсөлдүүлэн шагнаж урамшуулсан юм.  Мөн уралдаанд анги хамт олноороо идэвхитэй оролцсон  бага, дунд, ахлах ангиудас гурван шилдэг ангийг шалгаруулж шилдэг анги, шилдэг багш нарт  “Дэлл” брэндийн нөтбүүк, проектор, 32 инчийн ЛСД телевизороор шагнасан юм.   Түүнчлэн уралдаанд оролцогчдоос ангилал бүрээс шилдэг 10 хүүхдийг шалгаруулж, нэг, хоёрдугаар байр тус бүрээс нийт 30 сурагчид  унадаг дугуй, скейт бэлэглэж, авьяасыг нь урмаар тэтгэсэн байна. 9-11 дүгээр ангийн эссе бичлэгийн төрөлд “Эрдэм” ахлах сургуулийн Б.Алтантуяа багштай 11е анги, шилдэг багшаар долдугаар сургуулийн 11 дүгээр ангийн багш Х.Тайвантуяа шалгарсан байна. Эссе бичлэгийн төрөлд эхний 10 байрт дараах сурагчид шалгарчээ. Үүнд тэргүүн байрт 18 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Б.Баасан, дэд байрт “Эрдэнэт” цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Б.Нямсүрэн, гутгаар байрт “Наран” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Ц.Хулан нар оржээ. Дөрвөөс аравдугаар байрт “Эрдэм” ахлах сургуулийн 10а ангийн сурагч Э.Мөнхцэцэг, 10-ын 13 дугаар ангийн сурагч Л.Болорчулуун, хоёрдугаар сургуулийн 11б ангийн сурагч Н.Алтанцэцэг, Лаборатори наймдугаар сургуулийн 11а ангийн сурагч Я.Оюундарь, “Эрдэм” ахлах сургуулийн 11е ангийн сурагч н.Баасанжаргал, долдугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Отгонтөгс, “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч И.Марал-Эрдэнэ нар шалгарсан байна. Харин 6-8 дугаар ангийн сурагчдын эссе бичлэгийн төрөлд 14 дүгээр сургуулийн 8ё ангийн сурагч М.Мөнхсар, наймдугаар сургуулийн 8в ангийн сурагч Г.Халиунжаргал, “Орхон” цогцолбор сургуулийн 7-гийн 9 ангийн сурагч Э.Зул-Эрдэнэ нар эхний гурван байрт шалгарчээ. “Наран” цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч Н.Ариунзаяа, хоёрдугаар сургуулийн 8а ангийн сурагч О.Намуун, наймдугаар сургуулийн 7б ангийн сурагч Б.Энхзул, “Орхон” цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Ц.Долгорсүрэн, Жаргалант сумын сургуулийн 6а ангийн сурагч н.Энхжин, 14 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч С.Зүмбэрэллхам, хоёрдугаар сургуулийн 8а ангийн сурагч Ж.Чулуундарь нар 4-10 дугаар байр эзэлсэн аж. Энэ насны шилдэг ангиар “Орхон” цогцолбор сургуулийн 7а анги, шилдэг багшаар мөн сургуулийн багш Б.Буянжаргал нар шалгарчээ. Гар зургийн уралдааныг 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зарлахад 18 дугаар сургуулийн 5г ангийн сурагч н.Айгерим, долдугаар сургуулийн 5а ангийн сурагч н.Ууганбаяр, 14 дүгээр сургуулийн 4в ангийн сурагч Ө.Баялагмаа нар эхний гурван байр эзэлсэн юм. Дөрөвдүгээр сургуулийн 3е ангийн сурагч С.Жан-Эрдэнэ, 12 дугаар бага сургуулийн 3а ангийн сурагч Б.Сэр-Оддамба, 18 дугаар сургуулийн 3а ангийн сурагч н.Мөнхзаяа, 14 дүгээр сургуулийн 2б ангийн сурагч Э.Анужин, хоёрдугаар сургуулийн 4б ангийн сурагч С.Нандин-Эрдэнэ, “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн 3е ангийн сурагч Б.Энхсугар, 14 дүгээр сургуулийн 4в ангийн сурагч Л.Хүсоэн нар шагналт байр эзэлсэн байна. Энэ төрөлд шилдэг ангиар 14 дүгээр сургуулийн 4в анги, шилдэг багшаар тус сургуулийн багш Б.Лхагвасүрэн шалгарсан юм.  Эх үрсийн баярын бэлэг гэж ууттай бэлэг сэлт хавтгайруулан тараалгүй,  уралдаан зарлаж, хүүхдийн авьяас билгийг дэмжсэн О.Содбилэг гишүүнд эцэг эхчүүд төдийгүй, хүүхдүүд  баярлаж байсан нь шагнал гардуулах үеэр  харагдаж байсан. Мөн шагналд өгсөн унадаг дугуй, нөтбүүк, проектор зэрэг нь нүдээ олсон хүүхэд, багш нарын ажлын хэрэгцээнд чухал хэрэгцээтэй зүйлс байсан нь уралдааныг улам чимлээ. Хүүхдүүдийн баярлаж хөөрч байсан царайг харсан их хурлын гишүүн  цаашид энэхүү уралдаанаа уламжлал болгон зохион байгуулна хэмээн ярьж байсан.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг