Зөвшөөрөлгүй гаражуудыг 7 дугаар хороолол руу нүүлгэж эхэллээ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     25    0
Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байр, орон сууцны хоорондох зөвшөөрөлгүй газар байрлалтай төмөр гаражуудыг өнөөдрөөс эхлэн чөлөөлж эхэллээ. Энэхүү ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн техник хэрэгслийн тусламжтайгаар 7 дугаар хорооллын урд талын талбайд нэгдсэн журмаар байршуулж байна. Аймгийн хэмжээнд байр, орон сууцны хооронд үзэмж муутай, эмх замбараагүй байрлалтай, хариуцсан тодорхой эзэнгүй хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг төмөр гаражууд олон байдаг. Энэ асуудлаар иргэдээс санал шүүмжлэл багагүй ирдэг. Тэгвэл өнөөдрөөс эхлэн зөвшөөрөлгүй газар байрлалтай төмөр гаражуудыг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Тодруулбал, Хүрэнбулаг багийн хэмжээнд байр хоорондын нийтдээ зургаан гараж байдаг. Эдгээр гаражуудыг өнөөдөр “Эрдэнэт ХХК-ийн Дулааны цахилгаан станц, Материал техник хангамжийн хэлтэстэй хамтран нүүлгэн шилжүүлж эхэллээ. Хүрэнбулаг багийн Засаг дарга Б.Батгэрэл энэ талаар “Байр хоорондын дунд байрлах өнгө үзэмж муутай эдгээр төмөр гаражууд нь олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тухайлбал, хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөх, хүүхдүүд авирч тоглож байгаад ямар нэгэн байдлаар бэртэж гэмтэх гээд олон сөрөг үр дагавар гардаг. Тиймээс энэхүү ажлыг зохион байгуулснаар олон талын ач холбогдолтой төдийгүй цагаа олсон ажил болж байгааг” хэллээ. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг