Хүнсний эрхийн бичиг олгож эхэллээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     50    0
Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхөд хүнсний эрхийн бичиг олгож эхэллээ. Энэ жил Орхон аймгийн хэмжээнд хүнс тэжээлийн хөтөлбөрт 486 өрхийн 2889 иргэн хамрагдах юм. Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 2013 онд явуулсан. Үүний дагуу манай аймагт өрхүүдийн оноог бодож, хүнс тэжээлийн хөтөлбөрт энэ жил 486 өрхийн 2883 иргэн , үүнээс насанд хүрсэн 1502, 1381 хүүхдийг хамруулаад байна. Насанд хүрсэн иргэн сард 10,000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авах эрхтэй болно. Өнгөрсөн онд хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдаж байсан өрхүүд энэ онынэгдүгээр сараас, шинээр хамрагдаж буй өрхүүд дөрөвдүгээр сараас эхлэн харьяа дэлгүүрээсээ хүнсээ авах боломжтой боллоо. Иргэдээс дээрх хөтөлбөрийн талаар гомдол багагүй ирдэг. Тухайлбал улсаас олгодог хүнсний эрхийни бичиг нь зохих эзэндээ очдоггүй, боломжийн амьдралтай айлууд хуваагаад авчихдаг гэсэн гомдол ирээд байгаа юм. Түүнчлэн энэхүү хөтөлбөрт иргэдийг нэмж оруулах ямар ч боломж байхгүй. Харин иргэдээс ирж байгаа гомдол нь үнэн бодитой байвал хасах арга хэмжээ авна гэж албаны хүн ярьсан байна. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)