“МОН-2301” төсөлд 46,11 сая ам.долларын хөрөнгө зарцуулжээ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     23    0
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл”-ийн хүрээнд гүйцэтгэсэн “Орхон аймаг, Эрдэнэт хотын гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах барилгын ажил”-ыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааИх залуу баг дахь Цэвэр усны өргөлтийн насос станц дээр боллоо. Хот байгуулалтын салбарын “Мон-2301” төслийн хүрээнд Орхон аймгийн гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах барилгын ажлыг гүйцэтгэснээр Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтын байгаль орчны тогтвортой байдал, цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн үндсэн зорилтыг биелүүлсэн томоохон ажил боллоо. Уг төсөл нь хотын хүн амын амьдралын нөхцөл болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд нэг алхам урагшиллаа. Энэхүү төсөл нь нийт 46,11 сая.ам.долларын санхүүжилтээр хийгджээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа хот байгуулалтын салбарын төслөөр Арвайхээр Баянхонгор, Алтай, Эрдэнэт, Баруун-Урт, Булган аймгуудын усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийг сайжруулах ажлууд хийгдээд байна. Барилгын угсралтын ажлын гүйцэтгэгч “Одкон холдинг” ХХК, “ЭН ЭЙ БИ” ХХК Эрдэнэт хотын гэр хороололд ундны усны эх үүсвэрийн дөрвөн ширхэг гүний худаг, худгийн барилга, насос, дагалдах тоног төхөөрөмж суурилуулах, 100 м3 усан, 1000 м3 хоёр ширхэг усан сан барих, ус түгээх байр 26-г шинээр барьж, ус түгээх байруудыг шинэчлэн засварлах, 5.7км ариутгах татуургын шугам шинээр угсрах цэцэрлэг, сургууль, эмнэлэг, халуун усыг холбох, бохир усны насос станц, дэд өртөөнүүд угсрах, хөв цөөрмийн далан хийх ажлуудыг нийт 6,8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Эрдэнэт хотын гэр хорооллын 48800 орчим оршин суугчдыг 200-250 метрийн зайнд байрлах 50 ширхэг ус түгээх байрнаас баталгаат ундны усаар хүртээмжтэй, тасралтгүй хангах боломж бүрдсэн. Гэр хороололд байрлалтай “Наран” цогцолбор болон 17 дугаар сургууль, 6 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг, Хүний хөгжлийн байгууллага, халуун усны газар, хороо, цагдаагийн хэлтэс зэрэг нийгмийн үйлчилгээний барилгууд цэвэр усны шугамд холбогдож, 4000 орчим оршин суугчдын тав тухтай сурч, хүмүүжих, ажиллах орчин бүрдэж байна. Цаашид гэр хорооллын айл өрх, худалдаа үйлчилгээний байгууллагууд цэвэр, бохир усны шугамд сүлжээнд холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг