“Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл төслийн хүчин чадлаараа ажиллаж байна
Уул уурхай 4 жилийн өмнө     59    0
Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилга байгууламжийг зургадугаар сарын 20-нд хүлээн авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өргөтгөл хүчин чадлынхаа 95-97 хувийг ашиглаж, үйлдвэрлэлээ явуулж байна. Өөрөөр хэлбэл цагт 750-820 тонн хүдэр боловсруулж байгаа аж. Автоматжуулалтын ажлыг Хятад улсын “Бигрийм” ХХК, “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж, энэ сарын 31-нд хүлээлгэж өгөх юм.  Шинэ үйлдвэр ашиглалтанд оруулахад тоног төхөөрөмжийг технологийн горимд оруулж, жигд ажиллагаатай байлгахад багагүй хугацаа шаарддаг. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн тохируулгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Удахгүй улсын комисст хүлээлгэн өгөх аж. “Эрдэнэт” үйлдвэрийн энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор хүдэр дэх металлын агуулга өдрөө өдөрт багассан өнөөгийн нөхцөлд таваарын бүтээдэхүүний хэмжээг өнөөдрийн түвшингээс бууруулахгүй байх нөхцөл бүрдсэн. Энэ өргөтгөлийн хүрээнд барилга угсралтын томоохон хэмжээний ажил хийгдсэн нь цаашид үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой болсон юм. Эх сурвалж: Erdenetmc.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)