Гавьяат тамирчин Б.Хатанбаатар түрүүллээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     46    0
Баян-Өндөр сумын 20 жилийн ойн нэрэмжит Шатрын нээлттэй тэмцээн “Хангарьд” спорт ордонд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд арван аймгийн 20 клубын 120 шатарчин А болон Б хэсэгт хуваагдан тоглосон байна. Тэмцээний А хэсэгт Шатрын спортын дэд мастераас дээш цолтой тамирчид тоглов. Харин Б хэсэгт спортын дэд мастераас доош цолтой тамирчид өрсөлдлөө. Тэмцээний дүнгээр А хэсэгт нэгдүгээр байрыг Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын найман удаагийн аварга Б.Хатанбаатар, хоёрдугаар байрыг “Хангарьд” клубын тамирчин Олон улсын хэмжээний мастер Н.Баттулга, гуравдугаар байрыг “Хангарьд” клубын тамирчин спортын мастер Н.Оюунбат нар эзэлсэн байна. Харин Б хэсэгт нэгдүгээр байрыг “Камада” клубын тамирчин Д.Батжаргал, хоёрдугаар байрыг “Хангарьд” клубын тамирчин Д.Сумъяабазар, гуравдугаар байрыг Улаанбаатар хотын тамирчин Н.Төгөлдөр нар эзэллээ. Тэмцээн өрсөлдөөнтэй, амжилттай болж өнгөрлөө.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)