Марафонд оролцогчид 2000-15000 төгрөгийн хураамж төлнө
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     56    0
Ирэх сарын 7-ны өдөр “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн  болно. Тус марафонд оролцогчдыг 6 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Боловсролын газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Ар Монгол трайвэл” групп, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд бүртгэх юм байна. “Улаанбаатар – Марафон”-д оролцогчид уралдах зайнаас хамаарч, тодорхой хэмжээний хураамж төлөх аж. Тухайлбал, 42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах гүйгчид 2000 төгрөгийн хураамжийг төлөх юм байна. Энэхүү хураамжийг төлж, энгэрийн дугаар авснаар гүйлтийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)