“Миний амьдрал-Миний гарт” төслөөр 200 гаруй хичээл бэлтгэн цацжээ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     26    0
Тусгал-1” телевизийн захирал, сэтгүүлч М.Мөнхцэцэгийн санаачлагаар эхэлсэн “Миний амьдрал-Миний гарт” төсөл өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-наас энэ сарын 25 хүртэл үргэлжилж, хаалтаа хийлээ. Энэ хичээлийн жилд тус телевизээр төгсөх 11 дүгээр ангийн сурагчдын элсэлтийн шалгалтанд зориулж, “Математикийн теле хичээл”-ийг долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт 19.30 цагаас 40 минутаар бэлтгэн цацсан нь олон хүүхдийн талархлыг хүлээгээд байна. Уг төслөөр зургаан сарын хугацаанд 200 гаруй хичээлийг математикийн туршлагатай багш нараар заалган, цацаж, “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Ангиараа” цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн, төгсөх ангийнханд оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна. Төслийн дэмжин ажиллагч байгууллагаар аймгийн ИТХ, Боловсролын газар, ивээн тэтгэгчээр “Баян Цон Лха” ХХК-ийн “Саятан” ломбард, “Капитрон” банкны Эрдэнэт салбар, “Номин констракшн”-ы “Өнөр” хороолол ажиллажээ.             Хүүхдийн боловсролд бодитой, нүдэнд харагдахуйц ажил хийхэд хамгийн анх дэмжсэн аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, “Саятан” ломбардын захирал Д.Баярчимэг болон “Капитрон” банкны Эрдэнэт салбарын захирал Ө.Оюунчимэг, “Номин констракшн”-ы захирал Ө.Мянганбаяр нарт Өргөмжлөл гардууллаа. Энэхүү Өргөмжлөл нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд залуусын ирээдүйд буянтай үйлс бүтээснийг нь үнэлж, “Хүүхдийн боловсролд хөрөнгө оруулагч”-аар тодруулсан юм.             Эрдэнэт хотод анх удаа ийнхүү олон сарын хугацаанд телевизийн цуврал хичээл бэлтгэж цацсан “Тусгал-1” телевизийн хамт олон ирэх хичээлийн жилд уг төслөө дахин үргэлжлүүлэх юм. Математикийн хичээлийг Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн сургалтын менежер, математикийн багш Ш.Дорж, “Эрдэнэт” цогцолборын багш Б.Батбаяр нар ээлжлэн заажээ. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг