Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суултуур бүхий ариун цэврийн өрөө тохижуулж өгөв
Хотын амьдрал 5 жилийн өмнө     169    0
Эрдэнэт хотын татварын орлогын томоохон бүрдүүлэгч аж ахуйн нэгжийн нэг “Очир төв” ХХК-ийн хамт олон гэр хорооллын эцэст байрладаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн байрны ариун цэврийн өрөөнд засвар хийж, шинэчилж өгсөн байна. Уг компанийн хамт олноос нэг бригад долоо хоног ажиллаж, ариун цэврийн өрөөний хана, шаланд засал чимэглэл хийж, плита наах, будах, шохойдох зэрэг гурван сая гаруй төгрөгийн өртөг бүхий засал чимэглэлийн ажил хийжээ. Засал чимэглэлийн ажлаас гадна уг ариун цэврийн өрөөнд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 00-ын суултуур суурилуулж өгсөн нь хүүхдүүдийн төдийгүй эцэг эхчүүд, багш нарыг нь баярлуулсан үйл явдал боллоо. Уг тусгай зориулалтын суултуурыг цахилгаанд залгаснаар автоматаар ажиллах зориулалттай. Ийнхүү Орхон аймагт анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зориулалтын 00-ын суултуурыг иж бүрэн засварласан ариун цэврийн өрөөний хамт тохижуулж өгсөн “Очир төв” компанийн хамт олонд Орхон аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос талархсанаа илэрхийлж байна.