Төрийн түрээс шоо метр нь 3500 төгрөг
Хотын амьдрал 5 жилийн өмнө     184    0
Аймгийн ЗДТГ нь орон нутгийн өмчид бүртгэлтэй захиргааны 1, 2, 3, 4, 5-н байртай. Үүнийхээ 2-4 дүгээр байрны ашиглагдахгүй байгаа өрөө тасалгааг Төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийнхэнд түрээслэн тодорхой хэмжээний ашиг, орлого олдог. Аймгийн Өмчийн харилцааны газрын мэдээллээс харвал өнгөрөгч 2014 онд түрээсээс нийтдээ 306.6 сая төгрөг олсон байна. Энэ нь тухайн жилийн төсөвлөгдсөн орлогын 77 хувьтай тэнцэж байгаа юм. 2014 оны түрээсийн орлогын төлөвлөгөө тасалдсан шалтгаан нь ХАА-н МСҮТ-ийн хичээллэж байсан байр мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагаар хичээл явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу их засварын ажил хийгдэж байгаа тул ХАА-н МСҮТ тэндээс нүүсэн учраас орлого тасалдахад нөлөөлжээ. Мөн Дэнж багийн нутагт байх 40 ортой эмнэлэг түрээсийн гэрээгээ цуцалсан тул өнгөрөгч оны төсөвлөсөн орлого тасалдахад хүрсэн байна. Төрийн зүгээс илүүдэл өрөө тасалгаагаа түрээслэхдээ ашигтай талбай, туслах талбай гэж хоёр ангилан ялгадаг ажээ. Ашигтай талбайн түрээс нэг метр кв талбай нь 6000 төгрөг бол туслах талбайн түрээс 3600 төгрөг байдаг. Өрөө тасалгааг түрээслэхдээ шууд ба дам түрээс гэсэн хоёр хэлбэрээр түрээслэж болдог ч төлбөрийн хувьд өөрчлөлт ордоггүй гэнэ. Орон нутгийн өмчит байрны ашиглагддаггүй байр, талбайг түрээслэх журам, дүрэм, төлбөрийн хэмжээг аймгийн ИТХ-аас баталдаг ажээ. Н.Төр