Т.Санчир Филиппиний багаас гэрээгээ цуцалжээ
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     78    0
Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг, PBA-ийн баг болох Хинебратай гэрээ хийж, тус улсын лигт тоглож эхэлсэн билээ. Т.Санчир дөрвөн тоглолтод оролцохдоо 4.5 оноо,1.0 самбар бөмбөг авч,1.75 бөмбөг алдалт гэсэн үзүүлэлт үзүүлжээ. Тэгвэл хоёр талын тохиролцоогоор гэрээгээ цуцалсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа : “Ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага боллоо” хэмээжээ. Харин түүний оронд БНСУ-ын хамгаалагч Jiwan Kim-ийг авч байгаа юм байна. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)