“Очир төв” констркашн цэцэрлэгийн байранд засвар хийж өгөв
Хотын амьдрал 5 жилийн өмнө     177    0
Орхон аймгийн татварын орлогын томоохон бүрдүүлэгч аж ахуйн нэгжийн нэг “Очир төв” констркашн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө бодитой хөрөнгө оруулалт хийх зорилгоор улсын тэргүүний 9 дүгээр цэцэрлэгийн байранд засвар хийж өглөө. Энэ жил Монгол улсад хүүхдийн байгууллага үүссэний 90 жилийн ой тохиож байгаа. Мөн олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтан “Очир төв” констракшн хүүхдийн төлөө бодитой хөрөнгө оруулалт хийж, улсын тэргүүний 9 дүгээр цэцэрлэгийн барилгын гадна хаяавчийг бүрэн засварлаад байна. Хүүхэд эрүүл орчинд сурч хүмүүжин, ирээдүй нь гэрэл гэгээтэй байх болтугай.