Хүдэр боловсруулалтыг ухаалаг удирдах систем боловсруулжээ
Уул уурхай 5 жилийн өмнө     21    0
Саяхан ХМТА цехийн Баяжуулах фабрикийн технологийн процессын удирдлагын автоматжуулсан системийн хэсгийнхэн Бутлан тээвэрлэх хэсгийн 16А бутлуурт хүдэр боловсруулах процессыг ухаалаг удирдах систем боловсруулан туршжээ. Энэ нь хүдэр боловсруулах ачааллыг бутлуурын чадлаар удирдах систем аж. Уг бутлуур цагт 451 тонн хүдэр боловсруулж байсан бол энэ системийг ашигласнаар 465 тонн болж, хүдэр боловсруулалтын хэмжээ нэмэгджээ. Хүдрийн шинж чанараас шалтгаалан хатуулаг багатай хүдэр боловсруулахад хөдөлгүүрийн чадал бага шаарддаг. Гэвч хуучин системээр үүнийг тохируулах боломжгүйгээс цахилгаан эрчим хүч үргүй зарцуулдаг байв. Шинэ систем нэвтрүүлсэнээр өмнөхтэй ижил хэмжээний цахилгаан эрчим хүчээр илүү их хүдэр боловсруулах болсон байна. Энэ хэсэгт 6 жижиг, 5 дунд бутлуур ажилладаг. Туршилтын үр дүнд ажиллагсад ам сайтай байгаа бөгөөд бусад бутлуурт энэ системийг нэвтрүүлснээр эдийн засгийн хэмнэлт гаргах ач холбогдолтой юм . Эх сурвалж “Erdenetmc.mn” сайт
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг