Манай эмэгтэй Жүдочид аваргаллаа
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     80    0
Дэлхийн шилдэг жүдочдын "World masters" тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг аваргаллаа.  Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа тэргүүлсэн юм. Ийнхүү тэрбээр "World masters"-ын хошой аварга болж буй юм. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)