ТҮЦ машинд 5419 иргэн ханджээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     58    0
Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Шинэчлэлийн Засгийн газраас “Тзргэн үйлчилгээний цэг” буюу ТҮЦ машиныг аймаг бүрт нэгийг байрлуулсан билээ. Энэхүү ТҮЦ машинаас иргэд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, гэрлэлт цуцлалтын лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, санал хүсэлт, өргөдөл гомдол, татварын лавлагаа, орон сууц захиалах хүсэлт зэрэг нэр төрлийн үйлчилгээг хүлээн авах боломжтой юм. Саяхан аймгийн ЗДТГ-ын байранд дахин нэг ТҮЦ машин байрлуулсан нь Эрдэнэт хотноо ганц байдаг өмнөх ТҮЦ машиныхаа ачаалыг буууруулах, багасгахад багагүй нөлөө үзүүлжээ. Аймгийн ЗДТГ-аас ойрын хугацаанд дахин нэг ТҮЦ машин авахаар холбогдох албаны хүмүүстэй ярилцсан байна. Эрдэнэт хотод 2-3 ТҮЦ машин байрласнаар Улсын бүртгэлийн газрын лавлагаа, мэдээллийн төрлийн үйлчилгээний ачаалал тодорхой хувиар буурахыг албаны хүн хэллээ. Н.Санаа
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)