Азийн зүүн бүсийн АШТ эхэллээ
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     78    0
Тэмцээний эхний тоглолт Япон-БНАСАУ-ын тоглолтоор эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа 16.00 цагаас болно Азийн волейболын  холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм. Монголын волейболын холбооноос өөрийн эх орондоо Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь удаагаа хийхэд бэлэн болоод байна. Өмнө нь 2000, 2008 онуудад Улаанбаатар хотод болоход эмэгтэй шигшээ баг 2000 онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртсэн билээ. Харин тус тэмцээнээс эрэгтэй баг хараахан медаль хүртэж чадаагүй байна. 2012 оноос эхлэн Азийн зүүн бүсийн холбооноос эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусдаа явуулж байхаар шийдвэрлэсний дагуу тухайн онд БНХАУ, 2014 онд ХонгКонгод, 2013 онд Тайваньд болсон бол 2015 онд Монгол Улсад ийнхүү зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаагаас гадна “Баянгол” зочид буудал, тамирчидад үйлчлэхээр "Атибус" ХХК, харуул хамгаалалтын O.B.S ХХК хамтран ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнийг ТВ-9, МNС, Сүлд гэсэн гурван телевизээр шууд дамжуулах юм. Тэмцээний нээлтийн тоглолт өнөөдөр 12.00 цагаас Япон-БНАСАУ-ын хооронд болох билээ. Харин 16.00 цагаас тэмцээний нээлт болж, 17.00 цагаас Монгол-Хонгконгийн тоглолт болох юм. Сугалаа: А хэсэг: Монгол, БНХАУ, БНСУ, ХонгКонг В хэсэг: Япон, Макао, Тайвань, БНАСАУ Тоглолтынхуваарь: (Буянт-Ухаа спортын ордон) V.10 (Нямгариг) 12.00 Япон vs БНАСАУ 14.00 Макао vs Тайвань 16.00 Нээлтийн ажиллагаа 17.00 Монгол vs Хонгконг 19.00 БНХАУ vs БНСУ V.11 (Даваагариг) 14.00 ХонгКонг vs БНСУ 16.00 Тайвань vs БНАСАУ 18.00 Япон vs Макао 20.00 Монгол vs БНХАУ Энэ сарын 10-15-ны хооронд үргэлжлэх Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг Волейбол Азийн зүүн бүсийн АШТ-2015 цогц хуудсаас хүлээн аваарай. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)