Өнөөдөр арслан цолтнуудад зориулсан барилдаантай
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     77    0
МҮБХ-ны албан ёсны түнш, Монгол Улсын манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанийн нэрэмжит Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 9-нд "Бөхийн өргөө"-нд болно. Эл барилдааныг 1991 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн уламжлалтай юм. Барилдаан 14.00 цагаас эхлэх бөгөөд хүчит аварга, арслан, заан цолтнуудаар магнайлуулсан 224 бөх зодоглох юм байна. Барилдааны түрүү бөх 3 сая, үзүүрлэсэн бөхөд 2 сая төгрөгийн бай шагнал амлажээ. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)