Ахлах дасгалжуулагч дэвжээнд гарлаа
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     74    0
Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд 70 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Идэрхүү БНСУ-ын тамирчин Ён Хо-Жүнтэй барилдаж, 7:2 харьцаагаар өрсөлдөгчөө ялсан байна. Харин түүний дараа тамирчин Д.Хүдэрбулгын оронд дэвжээнд гарах шийдвэр гаргасан Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр 97 кг-д хүч үзэж байна. Тэрбээр 44 настай бөгөөд залуудаа 57 кг болон 63 кг-д барилдаж явжээ. Эхний тойрогтоо Тажикстаны Р.Искандарид 4:14 харьцаагаар ялагдсан байна. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)