Манай улсын тамирчдад цол олгожээ
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     92    0
БНХАУ-ын Ченду хотноо дөрөвдүгээр сарын 26-29-нд болсон Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн 2015 оны анхны хуралдаан болжээ. Энэ үеэр манай улсын тамирчдад цол олгожээ. Тодруулбал, тус хурлаар манай улсын шатарчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэд эмэгтэйчүүдийн их мастер мастер, Сэнгэравдангийн Отгонжаргалд эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг албан ёсоор олгосноо зарласан байна. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)