Машиндаа нас барсан бололтой
Хотын амьдрал 5 жилийн өмнө     227    0
Ялалтын баярын үдэш буюу тавдугаар сарын 9-10-нд шилжих шөнө зургаадугаар микрийн 17 дугаар байрны хашаан доторх автомашинд нэг хүн нас барсан хэрэг гарсан бололтой. Эрдэнэтчүүдийн сайн мэдэх 12 давхар цагаан буюу ГОК-д чемоданаа чирээд томилолтоор ирсэн нөхдүүд байрладаг эл байрны оршин суугчид  хэзээнээсээ л  архи дарс ууж орчин тойрныхоо иргэдийн амар амгалан байдлыг алдагдуулж байдаг аж. “Тус байрны 92 тоотод оршин суудаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг гэх нэгэн эрхэм шөнө дөлөөр найзынхаа хамт байрандаа согтуу ирсэн бололтой. Найзыгаа машиндаа үлдээгээд өөрөө гэртээ орж унтсан байх гэнэ. Найз нь машинд байхдаа амьсгал хураасан юм шиг байна” хэмээн тус байрны оршин суугчид ярьж байна. 17 дугаар байр өөрийн гэсэн харуул хамгаалалттай, эргэн тойрон хашаагаар хамгаалагдсан ажээ. Бүтэн сайн өдрийн өглөө болоход эл байрны гадна талийгаачийн цогцсыг бүтээгээд машинд нь цагдаагийнхан үзлэг хийсэн бололтой. Ямар ч байсан эл хэргийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Ер нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “шахааны хүн” болж ирдэг эрхмүүд энд голдуу амьдардаг. Тэд нүүдлийн маягаар аж төрж эрх чөлөө гэдгийг жинхэнэ утгаараа эдэлдэг. Бараг л өдөр бүр архи ууж шоудах энэ тэр бол ердийн л үзэгдэл, зарим тохиолдолд биеэ үнэлэгчдийн орогнодог газар ч болдог  хэмээн тус байрны нэлээн хэдэн оршин суугч ярьж байлаа.