21 аймгийн сагсчид үндэсний цомын төлөө өрсөлдөнө
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     126    0
МҮСБХ-ноос 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохиох гэж байна. Ингэснээр сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлж, хөдөө, орон нутгуудад сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохиох эхлэл нь болно хэмээн үзэж байгаа аж. Энэхүү тэмцээн ирэх зургадугаар сарын 22-ноос 28-ны хооронд Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Спортын төв ордонд болно. Тэмцээн “А”, “В” ангиллаар болох бөгөөд багууд мэдүүлгээ зургадугаар сарын 8-ны доторinfo@mnba.mn хаягаар явуулах юм байна. Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний цомын тэмцээнийг MNBA Sports, Za TV-гээр шууд дамжуулан үзүүлнэ. Эх сурвалж: new.mn