Зууны шилдэг тулааныг хоёр тэрбум хүн үзнэ
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     97    0
Ирэх ням гарагт Боксын ертөнц дэх хамгийн алдартай тамирчид болох Мэнни Пакьяо, Флойд Мэйвезер нарын халз тулаан болох гэж байна. Энэ удаагийн халз тулааны шагналын сан 280 сая ам.доллар бөгөөд дэвжээнд гарсныхаа төлөө Флойд Мэйвезер 180 сая ам.долларын эзэн болох бол Мэнни Пакьяо 100 сая ам.долларыг авна гэсэн мэдээлэл байна. Энэ үдшийн тасалбарыг хамгийн багадаа 1500-7500 ам.доллараар худалдан авах боломжтой гэнэ. Ням гарагт брокерийн компани дээд ханш тогтоох зорилгоор төвийн суудлын нэг тасалбарыг дуудлагаар худалдаж 100,000 ам.долларын ашиг олсон байна. Ажиглагчид тэдний тулаан 200 сая ам.долларын ашиг дагуулах магадлалтай байгааг тогтоосон бол өнөөдөр энэ тоо 400 саяд хүртлээ өссөн байна. Дашрамд дурдахад тэдний тулааныг хоёр тэрбум хүн үзнэ гэсэн тооцоо гараад байгаа гэнэ. Мэнни Пакьяо мэргэжлийн боксын найман жинд тус бүр дэлхийн аваргын цом хүртэж байсан бол Флойд Мэйвезер таван жинд нь ялалт байгуулж, аварга болж байсан ажээ Түүнчлэн Мэнни Пакьяо 64 удаа дэвжээнд гарснаас 57-д нь ялалт байгуулсан бол Флойд Мэйвезер 47 удаа тулаанд орж бүгдэд нь ялалт байгуулж байжээ. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)