Манай боксчид гялалзсан амжилттай ирлээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     113    0
Манай улсын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Индонез улсын Палембанг хотноо болсон "Ерөнхийлөгчийн цом" А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ. Манай тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв. Залуу тамирчин спортын мастер Э.Цэндбаатар /56 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/ нар аваргын алтан медалийг зүүсэн юм. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д тулалдсан ОУХМ М.Нандинцэцэг, ОУХМ Д.Отгондалай /60 кг/ нар мөнгөн медалийн эзэд болов. Хүрэл медалийн тавцанд ОУХМ Г.Ганэрдэнэ /49 кг/, ОУХМ О.Сувдэрдэнэ /Эм 60 кг/, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар зогслоо. Тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайван нар Монгол Улсын шигшээ багийг удирдан оролцсон билээ. Эх сурвалж: new.mn