Дуулиан 2020 тэмцээний аваргууд тодорно
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     71    0
Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах Дуулиан 2020 тэмцээний 9 дэх удаагийн аваргууд энэ сарын 18-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт тодрох юм байна. Таван насны ангилалд 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид гурван үе шаттайгаар өрсөлджээ. Ингээд маргааш нөгөөдөр гэсэн өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт 5 насны ангиллын аваргуудаа тодруулах юм байна.  Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр  “Их талын Дуулиан” ТББ 3 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.  Тэмцээнд оролцож буй багуудыг ивээн тэтгэгчээр 100 гаруй аж ахуй нэгжүүд ажиллаж байгаа нь тэмцээнийг чансааг тодорхойлох нэг үзүүлэлт болж байгаа юм. Тэмцээний аварга шалгаруулах 3 дахь шатанд нийслэл хотын 9 дүүргийн 184 багийн 1800 тамирчид шалгаран Аваргуудын Лигийн тоглолтын дүрмийн дагуу зочин, талбайн эзэн багийн дүрмээр тус бүр 2 тоглолт хийсэн юм байна. Нийт 40 сая төгрөгийн шагналын сантай энэ удаагийн Дуулиан 2020 тэмцээний тоглолт маргааш 9 цагт Буянт-Ухаа  спорт цогцолборт охидын 17 хүртэлх насны ангиллын Хас Банк ивээн тэтгэгчтэй Амгалан цогцолбор сургууль, Миг Даатгалын 92-р сургуулийн баг тамирчид эхлүүлэх юм. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 15 насны шигшээ баг Хүндэт зочидтой нөхөрсөг тоглолт хийх нь тэмцээний хаалтын ажиллагааны онцлох үйл явдалд тооцогдож байна. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)