"Спрайт супер лиг"-ийн бүх оддын тоглолт болно
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     123    0
Сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, “MCS Coca Cola” хамтран зохион байгуулдаг “Спрайт супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын тоглолт гурван сарын турш үргэлжилж өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн билээ. Тэгвэл сонирхогчдын сагсан бөмбөгийн шилдгийн шилдэг лиг болох “Спрайт супер лиг”-ийн 9 дэх улирлын бүх оддын тоглолт ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Спортын төв ордны “А” зааланд болох талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Бүх оддын тоглолт” нь зүүн, баруун бүсийн шилдгүүдийн дунд өрнөх бөгөөд “Слэм данк” шоу болон бусад урлаг соёлын арга хэмжээ болно. Мөн холын зайн шидэлт гээд сонирхолтой хөтөлбөртэй энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэж болох аж. Найм дахь удаагийн “Спрайт супер лиг”-т 30 баг өрсөлдсөнөөс плэй-оффын тоглолт ирэх ням гаригт эхэлнэ. Эх сурвалж: new.mn