Жилд 10 аж ахуйн нэгжийг бодитой дэмжвэл үр дүн гарна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     179    0
Аймгийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдааны хэлэлцсэн бас нэг асуудал бол 2015 оныг “Үйлдвэрлэл, бизнесийг дэмжих жил” болгох тухай юм. Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн энэ оныг “Үйлдвэрлэл бизнесийг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлэх тухай асуудлыг ИТХ-ын хуралдаанд оруулж хэлцүүлсэн юм. Аймгийн хэмжээнд 2014 онд 27 үйлдвэр шинээр бий болж тодорхой тооны шинэ ажлын байр бий болжээ. Тухайлбал, бетон зуурмагны 1, лед гэрлийн 2, асфальт бетоны 2, хөөсөн бетоны 3, резиний 1, шингэн ширэмний 1, тавилгын 1, хонины ноосоор барилгын материал үйлдвэрлэх 1 үйлдвэр тус тус ашиглалтад орсон байна. Мөн “Наран тунамал”, “Тигма”, “Нэгүн-Этаб”, “Тэнгэр хишиг”, “Их мичид”, “БСЭХ”, “Ноён конкрет”, “Өлзий хутагийн наран” зэрэг компаниуд хөөсөнцөр хавтан, асфальтан хавтан, резин, плита, цавуу, замаск, явган хүний замын хавтан, хашаа, хайш хашлага, барилгын бетон хийцийн үйлдвэрлэл бий болгожээ. Аймаг, орон нутгийн зүгээс цаашид жилд 10 хүртэл аж ахуйн нэгжийг бодитой дэмжиж чадвал Орхон аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжинө гэж Засаг даргын зүгээс үзсэнийг төлөөлөгчид дэмжлээ.