Худалдан авах ажиллагааны албаны Сургалт мэдээллийн төв нээгдлээ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     21    0
Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны Сургалт, мэдээллийн төвийн шинэ  байр 2014 оны 05 сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ. Уг Сургалт мэдээллийн төв нь Тендерт оролцогчдын үнийн санал, тендерийн баталгаа зэрэг Тендерийн нээлтэнд мэдээлдэг баримт бичгийг дэлгэц дээр   томруулан бодитоор нь харуулах зориулалттай аппарат, Монгол улсын эталон цаг, дуу болон дүрс мэдэрдэг камер, мэдээлэлийн электрон самбар зэрэг мэдээлэлийн технологийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Тендер зарлах, тендерийн баримт бичиг худалдах, тендер хүлээн авах, тендерийн нээлт хийх, тендерийн үнэлгээ хийх, шалгарсан шалгараагүй мэдээлэлийг хүргэх зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагаа энэ төвд явагдах юм. Түүнээс гадна 2015 оноос тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулах тул тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд цахим тендерт хэрхэн оролцох талаархи сургалтыг уг төвд явуулна. Цахим тендерийн сургалтыг долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 16-17 цагийн хооронд явуулах тул сонирхсон аж ахуйн нэгж иргэдийг бүртгэж байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг