Цалинг тань ингэж боддог
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     183    0
Ажилтнуудад цалин олгох хуваарь: Тухайн сарын 1-15ны хоорондох цалинг тухайн сарын 5-ны өдөр урьдчилан олгодог. Тухайн сарын 16-31ний хоорондох цалинг тухайн сарын 22-ны өдөр тооцож олгоно. Жич: Тухайн сарын 1-18ны хоорондох ирцийг гүйцэтгэлээр тооцож, 19-31ний өдрүүдийг бүтэн ажилласнаар тооцож сүүл цалин олгодог. Хэрвээ ажилтан 19-31ний өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй гэх мэт шалтгаанаар ажиллаагүй тохиолдолд дараа сарын цалингаас хасаж тооцно. Ажилтны цалин бодох аргачлал: УРЬДЧИЛГАА ЦАЛИН:Урьдчилгаа цалинг бодохдоо ирц нь бүрэн бол үндсэн цалингийн 50%-ийг тооцоод 10.000, 5.000 төгрөгийг тэгшитгэж олгоно. БОДОГДСОН ЦАЛИН=Сарын үндсэн цалин / Ажлын фонд цаг x Ажилтны ажилласан цаг ОЛГОВОЛ ЗОХИХ ЦАЛИН=Бодогдсон цалин + Нэмэгдэл, Хөнгөлөлтүүд Ажилтны нэг цагийн ажлын хөлс=Сарын үндсэн цалин / сарын ажиллах ёстой хоног Илүү цагийн нэмэгдэлийг тооцохдоо ажилтны тухайн сар дахь нэг цагийн хөлсийг энгийн илүү цагт 2дахин нэмэгдүүлж, томилолтоор ажилласан илүү цагт 1,5 дахин нэмэгдүүлж олгоно. САРЫН ЦАЛИН=ОЛГОВОЛ ЗОХИХ ЦАЛИН-НДШ-ХХОАТ-БУСАД СУУТГАЛ НДШ-г 10%-р төлнө. Хэрвээ таны тухайн сарын олговол зохих цалин 1.080.000 төгрөгнөөс дээш байвал 1.080.000 төгрөгөөр хязгаарлагдаж 1.080.000*10%=108000 төгрөгийг төлөх болно. ХХОАТ-тухайн сарын олговол зохих цалингаас НДШ-г хасаад үлдэгдэл дүнгээс 10% тооцно. Холбогдох хуулийн дагуу хувь хүнээс 7000 төгрөгийг ХХОАТ-с чөлөөлнө. САРЫН СҮҮЛ ЦАЛИН=ТУХАЙН САРЫН ЦАЛИН-УРЬДЧИЛГАА ЦАЛИН Жишээ нь: 400.000 төгрөгийн үндсэн цалинтай, 40.000 төгрөгийн нэмэгдэл цалинтай, үндсэн цалингийн 50%-ийг урьдчилгаа болгон авсан, тухайн сарын ажилвал зохих хоног 21 буюу 168 цаг, ажилсан хоног нь 20 буюу 160 цаг гэвэл ажилтан "А"-гийн цалинг бодъёо: Бодогдсон цалин =400.000/168*160=380.952 Олговол зохих цалин=380.952+40.000=420.952 НДШимтгэл =420.952*10%=42.095 ХХОАТ=(420.952-42.095)*10%-7000=30.886 Тухайн сарын гарт олгох цалин =420.952-42.095-30.886-200.000=147.971 Эх сурвалж: medeelne.mn