Дэлхийн цомд манай тамирчид явна
Мэдээ мэдээлэл 4 жилийн өмнө     76    0
Энэ сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд манай шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд А хэсэгт ОХУ, АНУ, Кубын хүчтэй багтай ороод байгаа аж. Нөгөө хэсэгт сүүлийн хоёр жил дараалан дэлхийн цомын аваргаар тодорсон Иран, мөн Азербайжан, Беларусь, Туркийн баг тамирчид өрсөлдөх гэнэ. Хэсгээ тэргүүлсэн хоёр баг аваргын төлөө, харин хоёрдугаар байрт орсон багууд хүрэл медалийн төлөө, гуравдугаар байр эзэлсэн багууд тавдугаар байрын төлөө өрсөлдөх юм. Манай баг тамирчид өнгөрсөн жил дэлхийн цомд тавдугаар байр эзэлсэн. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)