“Дэлхийн цом”-ын тэмцээнд манай тамирчид явна
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     85    0
Ирэх дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-ын тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсын шигшээ багийн эрэгтэйчүүд оролцох юм. "Дэлхийн цом"-д нийт найман улсын шигшээ багийнхан өрсөлдөх бөгөөд Монголын баг тамирчид A хэсэгт ОХУ, Куба, АНУ-тай таарсан бол B хэсэгт Иран, Азербайжан, Белорусь, Туркийн шигшээ баг өрсөлдөнө. Дэлхийн цомыг ЗХУ 15 удаа, АНУ 13 удаа, ОХУ зургаан удаа, Иран таван удаа, Азербайжан хоёр удаа, Куба нэг удаа хүртэж байсан юм. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)