Залуучуудын шигшээ баг өнөөдөр 17:00 цагт анхны тоглолтоо хийнэ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     107    0
Хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийх юм. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт орон нутгийн цагаар 16.00 цагт эхлэх юм байна. Тоглолт Улаанбаатарын цагаар 17.00 цагт эхлэх юм. Ирэх онд болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхлээд байгаа бөгөөд “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)