Идэрчүүдийн Волейболын бүсийн АШТ өндөрлөлөө
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     126    0
Волейболын идэрчүүдийн нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Хилчин” спорт хорооны зааланд болж өндөрлөлөө. Тэмцээнд хөвгүүдийн ес, охидын найман багийн 205 тамирчид өрсөлдөв. Мөн тэмцээнийг Волейболын холбооны найман шүүгч шүүсэн байна. Тус тэмцээн Олон улсын волейболын холбооны шинэ дүрмийг туршсанаараа онцлог боллоо. Ангилал бүрийн эхний дөрвөн байрт шалгарсан багууд Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд оролцох эрхийг авсан байна. Хөвгүүдийн нэгдүгээр байрт ”Хасу Мега старс” баг, хоёрдугаар байрт Багануур дүүргийн баг, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн 45-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарчээ. Харин охидын нэгдүгээр байрт Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” баг, удаах байранд Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг, гуравдугаар байранд Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн баг шалгарчээ. Эх сурвалж: new.mn