Их мастер Д.Эрдэнэбилэг, мастер Б.Нандинцэцэг нар тэмцээнийг тэргүүлж байна
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     114    0
100 буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төв дээр үргэлжилж байна. Эрэгтэйчүүд ийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн УАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар тоглож байгаа юм. Тэмцээнийг есөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдээс их мастер Д.Эрдэнэбилэг 14 оноогоор тэргүүлж байгаа бол спортын мастер Ц.Отгонбилэг (14 оноо), дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж (13), Р.Манлай (11), их мастер Г.Ганжаргал(11) нар II-V байрт бичигдэж байна. Эмэгтэйчүүдийг спортын мастер Б.Нандинцэцэг 14 оноогоор тэргүүлж, спортын мастер М.Одгэрэл(13), Г.Хэрлэнмөрөн(12) нар удаалж байна. Тэмцээний сүүлийн өрөг энэ сарын 27-ны өдөр болж, медалтнууд тодрох юм. Эх сурвалж: new.mn