25-30 мянган хүн хамрагдсан гүйлтийн тэмцээн болно
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     56    0
Нийслэлийн хэмжээнд ирэх сарын 07-ныг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, автомашингүй өдөр болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд "Улаанбаатар–Марафон” гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэх нийт 25-30 мянган хүнийг хамруулах аж. Гүйлтийн зорилго нь эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлж, иргэдээ эрүүл амьдрах дадал хэвшилд сурган бие бялдрын болоод оюун санааны цогц хүмүүжил олгоход чиглэгдэж байгаа юм. Эх сурвалж: uls.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)