МҮБХ-ны 25 жилийн ой тохиож байна
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     118    0
Монголын Үндэсний Бөхийн холбоо 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд улсын заан Р.Даваанямын санаачилгаар байгуулагдаж, тавдугаар сарын 3-нд нээлтийн буюу “Тамганы баярын барилдаан” хэмээх анхны барилдаанаа хийж байжээ. Тус байгууллагын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд зааланд анх удаа хамгийн олон буюу 1024 бөх барилдуулах гэж байна. Үүнээс гадна улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан, цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан, нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурлууд гээд олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан  дөрөвдүгээр сарын 18-19-нд болох юм байна. Эх сурвалж: new.mn