Хакүхо М.Даваажаргал Харү башёд түрүүллээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     127    0
Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын Харү башё өчигдөр өндөрлөлөө.  Уг башёд Хакүхо М.Даваажаргал түрүүлж 34 дэх удаагийн түрүүгээ хүртлээ. Тэрээр өөчигдрийн  барилдаанд Харүмафүжи Д.Бямбадоржтой оноолт таарч давсан юм. Харин сэкивакэ Тэринофүжи Г.Ган-Эрдэнэ түүний араас 12 даваа, хоёр унаатайгаар нэхэж байсан бөгөөд Японы озэки Гоёодотой оноолт таарч ээлжит даваагаа авсан.  Хэрэв их аварга ялагдал хүлээж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давбал, Хакүхо, Тэрүнофүжи нар нэмэлт барилдаан хийхээр байсан юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэлэхдээ "нэмэлт барилдаан болох болов уу гэж хүлээж байсан. Цаашдаа улам хичээж барилдана" гэсэн юм. Эх сурвалж: new.mn